CRI Монгол радио

“Хятадын видео наадам”-ын нээлтийн арга хэмжээ боллоо

Нийтэлсэн

6-р сарын 21-ний өдөр Хятадын Төв Радио Телевиз, Соёл, Аялал Жуучлалын Яам хамтран зохион байгуулсан “Хятадын видео наадам”-ын нээлтийн арга хэмжээ Бээжин хотод зохиогдлоо.

Видео наадмын хугацаанд CGTN-ний бүтээсэн ангил, испани, франц, араб, орос таван хэлний нийт 50 гаруй баримтат болон тусгай сэдэвтэй кинонууд дэлхийн зуу гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, платформоор дамжуулан үзэгчдэд хүргэх болно. Эдгээр кинонд мөн шагнал хүртсэн олон уран бүтээл багтжээ.

ХКН-ын Төн Хорооны Суртал Ухуулгын Яам, ХТРТ-ын захирал бөгөөд ерөнхий редактор Шэн Хайшюн хэлсэн үгэндээ, Олон улсын томоохон мэдээллийн хэрэгслийн хувьд ХТРТ хариуцлагатай хэвлэл мэдээллийн эрин үеийн үүргээ ухамсарлан, үл ойлголцол, харш саадыг ялан давж, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэн, олон бүс нутгийн, олон улсын орны үзэгчдийн таашаалд нийцсэн уран бүтээлийг гаргаж, Хятадын соёлын гүн гүнзгий урт удаан түүх, дэлхийн соёлын том цэцэрлэгийн олон янз байдлыг танилцуулан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг ахиулахын тулд хичээн зүтгэж байна гэлээ.

Нээлтийн арга хэмжээнд Монгол, Герман, Орос зэрэг 60 гаруй улс орон бүс нутгийн 100 гаруй зочид оролцож, 18 хэлээр “Хятадын видео наадам” олон улсын арга хэмжээ амжилттай болохыг хүсэн ерөөв. Зочид видео хэлбэрээр хүсэл ерөөлөө дэвшүүлэн, эдгээр кино уран бүтээлээр дамжин Хятадын ард түмэн, тэдний баялаг амьдралыг ойлгохыг хүсэж буйгаа илэрхийллээ.

Exit mobile version