Энтертайнмент
Илон Маскийн трансжэндэр хүүхэд эцгээсээ холбоогоо тасалж, нэрээ өөрчлүүлэх хүсэлт гаргажээ
Дэлхийн хамгийн баян хүнд тооцогддог Америк тэрбумтан Илон Маскийн трансжэндэр охин эцгээсээ холбоогоо бүрмөсөн тасалж, нэрээ өөрчлүүлэх хүсэлт гаргасныг хэвлэлүүд олж мэдээлжээ.
Хавер Александер Маск нь саяхан 18 нас хүрсэн бөгөөд Калифорни мужийн хуулиар хүйсийн өөрчлөлтөө албан ёсоор бүртгүүлэх эрхтэй болж байгаа юм байна. Ингэхдээ хүйстэйгээ цуг нэрээ өөрчлүүлэх хүсэлтийг Лос-Анжелесын шүүхэд дөрөвдүгээр сард гаргасан нь сая тодорхой болжээ.
“Би биологийн эцэгтэйгээ цаашид ямар ч хэлбэрээр цуг амьдрахгүй, нэр холбогдохыг хүсэхгүй байна” гэж түүний хүсэлтэд бичсэн байна.
Тэрбээр Илон Маскийн зохиолч Жастин Уилсонтой амьдарч байхдаа төрүүлсэн таван хүүхдийн нэг юм. Тэд 2008 онд салж байжээ.
Шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу Маскийн охины шинэ нэр Вивиан Женна Уилсон болох юм байна.
Илон Маск нь сүүлд хөгжмийн уран бүтээлч Граймстай хамт амьдрахдаа хоёр хүүхэдтэй болсон юм.
18 настай охин нь ямар шалтгаанаар эцгээсээ хэлхээ холбоогоо таслах болсон талаар тодорхой мэдээлэл алга байна.