Дэлхий

Японы томоохон компани оффист ирэхийг албан томилолтод тооцож, зардлыг нь ажилтандаа төлдөг болно

Нийтэлсэн

Японы харилцаа холбооны аварга компани NTT ирэх сараас эхлэн зайнаас буюу гэрээсээ ажиллах явдлыг дэмжсэн нэгэн томоохон өөрчлөлтийг нэвтрүүлэхээр болжээ.

Тус компанийн хувьд зайнаас ажиллах горим нь ердийн зүйл болж, харин оффистоо ирэх нь ховор тохиолдол болж байгаа юм байна.

Тиймээс ажилтан оффист ирж ажиллах шаардлага гарвал үүнийг албан томилолт хэмээн үзэж, тээврийн зардлыг нь компани төлдөг байхаар болжээ.

Өөрөөр хэлбэл NTT компанийн 30,000 орчим ажилтан Япон улсын хаанаас ч ажиллаж болох ба төв оффист ирэх бол галт тэрэг, нисэх онгоц, автобус зэрэг тээврийн зардлыг нь буцаан төлж байх юм байна.

Эхний ээлжинд зөвхөн Япон дахь ажилтнуудад нь үйлчлэх энэ журам ирэх намраас эхлэн дэлхийн олон оронд амьдардаг 320,000 ажилтныг нь хамрах гэнэ.

NTT компанийн энэ шийдвэр нөгөө талаар сайн мэргэжилтнүүдийг тогтвортой ажиллуулах хөшүүрэг болох юм байна.

Эх сурвалж: Business Insider

Exit mobile version