CRI Монгол радио
Худалдаа аж үйлдвэрийн салбар нь БРИКС-ийн хамтын ажиллагааг ахиулах чухал хүчин юм
6-р сарын 22-ны орой, БНХАУ-ын дарга Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын бизнес форумын нээлтийн ёслолд видео хэлбэрээр оролцож, “Цаг үеийн чиг хандлагыг барьж, гэрэлт ирээдүйг цогцлооё” гэсэн үндсэн илтгэл тавив.
Ши Жиньпин хэлэхдээ: БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм бол хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааны чухал индэр юм. Худалдаа аж үйлдвэрийн салбар нь БРИКС-ийн ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах чухал хүчин юм. Одоогийн байдлаар БРИКС-ийн хамтын ажиллагаа өндөр чанартай хөгжлийн шинэ шатанд орлоо. Бизнес эрхлэгчид тууштай, зоригтой байж, нээлттэй хөгжлийг дэмжигч, шинийг санаачлагч, хөгжлийн манлайлагч, хамтын хөгжлийг хэрэгжүүлэгч байж, БРИКС-ийн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийг хүсэж байна.
2022 оны БРИКС-ийн бизнес форум 6-р сарын 22-нд Бээжинд онлайн болон оффлайн хэлбэрээр зохиогдож, форумын нээлтэд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Матамела Кирилл Рамафоса, Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонаро, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар оролцож, үг хэлэв. Уг арга хэмжээнд БРИКС-ийн орнуудын эдийн засаг худалдааны сайд нар, Хятадад суугаа дипломат төлөөлөгч, бизнесийн салбарын төлөөлөл нарын 1000 орчим хүн оролцжээ.