Дэлхий

83 настай аав 9 сартай хүүдээ зориулан ХЯТАД хэлний багш хөлслөн авчээ

Нийтэлсэн

83 настайдаа хүүтэй болсон алдартай хоол тэжээлийн мэргэжилтэн Альберто Кормиллот бяцхан хүүгийнхээ ирээдүйд зориулан хийж буй зүйлсээ хуваалцжээ. Тэрээр хүүгээ өсөж том болохыг харж чадахгүй гэдэгтэйгээ эвлрэн ирээдүйд нь бэлтгэж эхэлжээ.

Түүний эхнэр 35 настай. Хосууд хүүгээ үр тогтоох аргаар төрүүлсэн бөгөөд хүүдээ дурсамж үлдээхийн тулд чадах бүхнээ хийж байгаа Альберто Кормиллот “Амьдрал хязгааргүй үргэлжлэхгүй гэдгийг би ойлгож байгаа. Бяцхан залуугийнхаа хажууд би тодорхой мөч хүртэл л байх болно. Тэр мөч иртэл өдөр бүрээс бүрэн дүүрэн таашаал авч, өдөр бүрийг чадах чинээгээрээ ашиглахыг хичээж байна” гэжээ.

 

 

Тэрээр хүүдээ зориулан байнга аудио мессеж үлдээдэг байна. Ирээдүйд болох зүйлсийн тухай, амьдралын чин үнэний тухай өөрийн хэлэхийг хүссэн бүхнийг хадгалан үлдээдэг тэрээр хүүдээ зориулан хятад хэлний багш хөлсөлжээ.

Хятад хэлний багш нь долоо хоногт хоёр удаа тэдний гэрт зочлон ирж 9 сартай хүүтэй хятадаар ярин цагийг өнгөрөөдөг байна. Энэ тухай хүүгийн аав “Хятад хэл ирээдүйн хэл учир балчир байхаасаа сонсож дасаасай гэж хүссэн. Том болоод тус хэлийг сурахад түүнд дөхөм байх болно. Тэр ирээдүйд хятадаар ярих эсэхийг мэдэхгүй ч ингэх нь зөв гэж бид бодож байгаа” хэмээжээ.

Альберто Кормиллотын анхны эхнэр 2017 онд нас барсан байна. Нас биед хүрсэн хоёр хүүтэй Альберто гурван ач охинтой бөгөөд түүний хүүгийнхээ ирээдүйд зориулан хийж буй зүйлс олон хүний сэтгэлийг хөдөлгөн, хэвлэлүүдийн эхний нүүрэнд бичигдэх болжээ.

 

Exit mobile version