Энтертайнмент

БИАТЛОН: Анх удаа ДАШТ-д оролцож буй Э.Ариунтунгалаг маргааш уралдана

Нийтэлсэн

Анх 1958 оноос зохиогдож эхэлсэн Биатлоны ДАШТ-нд Монгол тамирчид анх удаа оролцож байна.

Энэ удаагийн ДАШТ Италийн Антхольц хотноо зохиогдож байгаа бөгөөд өнөөдөр тэмцээний нээлтийн үйл ажиллагаа болов.

56 дахь удаагийн ДАШТ-нд хүч сорих Монгол тамирчинг Энхбаярын Ариунтунгалаг гэдэг. Өдгөө 23 настай Э.Ариунтунгалаг хоёрдугаар сарын 14-нд “эмэгтэйчүүдийн ойрын зай”-н төрөлд уралдана.

Манай тамирчин Зэвсэгт хүчний 017-р анги, “Алдар” спорт хороо, Монголын Биатлоны шигшээ багт харьяалагддаг. Тэрбээр ДАШТ-ий бэлтгэлээ Италийн Валдидентро, Мартелл хотуудад ЗХУ-Беларусийн нэрт биатлонч, 1988 оны Калгарийн олимпын алт, 1992 оны Альберийн олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медальт, Беларусийн гавьяат дасгалжуулагч Александр Попын удирдлага дор базаажээ.

Exit mobile version