Бидэнтэй нэгд

Улс төр

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хууль хаашаа эргэх вэ?

Нийтэлсэн

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг өргөн барьсан нь чамгүй маргаан дагуулж байна. Учир нь тэрбээр олон жил халгаж тойрч, зарим дарга сайд нар санаатай дарж байсан энэ хуулийн төслийг зоригтойгоор оруулж ирсэн нь шуугиан тарих шалтгаан боллоо.

Уг хуулийг баталснаар төрийн өмчит компаниуд дээр байгаа авлига, албан тушаалын наймаа, шахаа зэргээс ангижрах сайн талтай. Нөгөө талд улстөрчид өөрийн хүмүүсээ томилдог, элдэв бараа материал шахдаг, авлигаддаг явдал байхгүй болох учраас хуульд таагүй хандаж байгаа хүмүүс ч бий. 2016 онд МАН олонх болж, улмаар хуулийн төслийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусган, 2018 онд хуулийн төслийн анхны зураг гарч байжээ. Энэ цагаас хойш ямар нэгэн байдлаар дараатай байсан хуулийн төсөл ийнхүү “амилж” байгааг сайшааж байна.

Бидний сайн мэдэж байгаагаар Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажилладаг ч дарга, удирдлагууд нь хариуцлага хүлээдэггүй. Тэгвэл хуулийн төсөлд “төрийн болон орон нутгийн өмчит газруудын Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар авах тухай тусгажээ. Ингэхээр өнөөх УИХ-ын гишүүд, сайд дарга нарын төлөөний нөхөд, цүнх баригчдыг шахаагаар томилохгүй гэсэн үг. Мөн төрийн өмчит компанийг хоёр жил дараалан алдагдалтай ажиллуулсан гүйцэтгэх удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлийг чөлөөлөх аж. Үүгээрээ дарга сайд нарын томилсон нөхөд алдагдалтай ч хамаагүй суудалдаа шигдэж суудаг явдлыг таслан зогсоох юм. Дараа нь өөр, бүх сайд нар өөрийнхөө харъяанд компанитай байх сонирхолтой, замын компанийг Зам тээврийн яам нь өөрийн мэдэлд байлгах дуртай. Иймээс уг хууль орж ирэхэд ихээхэн төвөгтэй байсан. Бүх сайд нарын эрх ашгийг хангана гэвэл энэ хууль орж ирэхгүй.

Төрийн өмчит компани дээр гүйцэтгэх удирдлага, Түүнчлэн Төлөөлөн удирдах зөвлөлд томилогдох боломжийг хааж, бүртгэлийн нэгдсэн систем хөтлөх зэрэг зөв зүйтэй залуутууд байгааг олонх дэмжээд байна. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн тухай хууль орж ирсэн төслийнхөө дагуу батлагдвал төрийн өмчит компанийг хоёр жил алдагдалтай ажиллуулсан ТУЗ, гүйцэтгэх удирдлагууд ажлаасаа шууд чөлөөлөгдөх юм байна. Мөн дахин өөр төрийн өмчит компани, аж ахйун нэгжүүдэд томилогдохгүй байхаар хуулийн төсөлд тусгажээ.

Уг хуулиар төр, орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхийг ард түмнийг төлөөлөн хэрэгжүүлж байгаагийн хувьд энэхүү онцлог байдалд нь нийцсэн, ил тод, хяналттай, эдийн засгийг зохицуулагчийн чиг үүргээ хувьцаа эзэмшигчийн чиг үүргээсээ салангид хэрэгжүүлэх боломжийг олгосон эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг зорьжээ. Ерөөс төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах үндэслэл, шалгуур, журмыг хуульд тусгаснаар эдийн засгийн тооцоо, судалгаагүйгээр, хувийн хэвшил хийх боломжтой салбарт төр, орон нутаг хүссэн салбартаа төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах боломжгүй болох юм. Нөгөө талаас хувийн хэвшил хийх боломжгүй, ашиггүй, төрөөс үзүүлэх зайлшгүй шаардлагатай үйлчилгээ буюу нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний тодорхой салбарт, эсхүл зах зээлийн төвлөрөл өндөртэй салбарт төрийн болон орон нутгийн өмчийн компани байгуулахаас бусад салбарт төрийн болон орон нутгийн өмчийн компани байгуулахгүй байхаар зохицуулсан.

Уг хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр “Авлига, хулгай төрийн өмчит компаниудад хамгийн их байгааг бүгд мэддэг. Авлигатай тэмцэн газраас энд 10 их наядын авлига байна гэж 2019 онд зарласан. Энэ хууль орж ирж байгаа нь их юм. Гацаагч түгжил хөндлөн хэвтчихээд энэ хуулийг явуулахгүй байсан. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль Төрийн өмчийн тухай суурь хуультай хамт орж ирэх ёстой байсан юм. Ц.Нямдорж ЗГХЭГ-ын дарга болонгуутаа Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хуулийг татаж аваад өөрөө дарчихсан. Ямар учиртай юм гэхээр энд тэнд өөрийн хүнээ тавьдаг. Ял шийтгүүлсэн хүн ч олон бий. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой олон зүйл яригддаг. Хүүхдийнхээ юмыг захисан гэх мэтээр өөрөө ч ил цагаан ярьдаг. Тийм учраас энэ хуулийг оруулж ирдэггүй байсан.

Харин Х.Нямбаатар сайд оруулж ирлээ. Хуулийн төсөл оруулж ирсэн, ажил хийж байгаа хүнээ гоочилмооргүй байна гэж гишүүдэд хандаж хэлье. Хийхгүй, араар сууж, нуугддаг үйлдэл илүү хортой юм. Харин Х.Нямбаатар гал атгаад, шүүмжлүүлээд, дайруулаад байгаа ч ажил хийгээд байгаа. Үүнд нь баярлалаа. Авлига, хулгайтай тэмцье гээд бодит реформоо оруулж ирж байна” хэмээсэн юм. Хэл ам, хэрүүл тэмцэл багагүй дагуулсан “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль”-ийн хувь заяа хаашаа эргэхийг харах л үлдлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа