CRI Монгол радио

Хятад яагаад “КОВИД-ийг тэглэх бодлого” баримтлах ёстой вэ?

Нийтэлсэн

Нэг үеэ бодвол дэлхий дахин тайвширч, олон улс халдварын сэрэмжээ сулруулж, вакцин тариулахыг шаардахгүй байна. Хятад улсын хувьд өргөн хүрээнд КОВИД-ийн шинжилгээ авч, ойрын хавьталтай хүмүүсийн маршрутыг яаралтай тогтоох зэрэг “шуурхай оновчтой тэглэх” бодлого хэрэгжүүлж байгаа. Үүнд зарим хүмүүс “эргэлзэж” байгаа бололтой.

Хятад улс яагаад цар тахлын эсрэг хатуу чанга бодлого баримталж байгаа вэ? Хэрвээ тахлын эсрэг бодлогоо сулруулбал яах вэ? Цуцалбал ямар үр дагаварт хүрэх вэ? Энэ тухай та бүхэн дараах зурагт үзүүлсэн тоог анзаараарай.

КОВИД-19 өндөр настнуудад маш их эрсдэл учруулж байна. Америкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, 65-аас дээш насныхан, 85-аас дээш насныхны нас баралт харилцан адилгүй. Харьцуулбал, 18-29 насны бүлгийн эрсдэлээс 65 наснаас дээш насныхан 330 дахин өндөр байна. Хятад улсад 60-аас дээш насны 267 сая хүн бий. Тэдгээрийн 260 сая нь суурь өвчтэй. Нэмж хэлэхэд ахмадуудын вакцинжуулалт тийм ч өндөр хувьтай биш байна.

Хятад, Америкийн судлаачдын сүүлийн үеийн хамтарсан судалгааны төсөөллөөр, хэрэв Хятад улс “шуурхай оновчтой тэглэх” бодлогоо цуцалбал 1.5 сая хүн нас барах эрсдэлтэй.

Мэдээж, хүн ам багатай хөгжингүй орнуудтай харьцуулахад хятад улсын эмчилгээний нөөц боломж харьцангуй хомс байж таарна.

Өнгөрсөн оны долдугаар сард “China Health Resources” сэтгүүлд дурдсанаар, “Хятадын эрүүл мэндийн нөөц” 2021 онд 100,000 хүн тутамд ногдох эрчимт эмчилгээний ор 4.37 байх тооцоо гарчээ. Харин Германд 2017 онд энэ тоо 33.9, АНУ-д 2018 онд энэ тоо 25.8 байсан юм.

Эмч сувилагч, эрүүл мэндийн ажилтнууд нь эмчилгээний чухал нөөц болохын хувьд тахлын эсрэг хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Норвеги, Швейцар зэрэг эрүүл мэндийн салбарыг түлхүү санхүүжүүлдэг орнуудад эмч, сувилагч харьцангуй хүрэлцээтэй. Хятадад 1000 хүн тутамд 1.64 эмч, 2.54 сувилагч ногддог гэсэн тооцоо бий.

Тиймээс бүс нутгийн хөгжил тэнцвэргүй, эрүүл мэнд, эмчилгээний нөөц хангалттай биш Хятад улс цар тахлын эсрэг бодлого, арга хэмжээгээ сулруулбал халдварыг барьж тогтоохын аргагүй болж, олон хүний алтан амь эрстэх болно. Хүний амь нас, эрүүл мэндийг дээдэлж, “хүн төвтэй” бодлого баримталдаг Хятад улсын төр засгийн хувьд энэ бол байж болшгүй зүйл юм. Ийм учир Хятад улс “КОВИД-ийг тэглэх бодлого” үргэлжлүүлэн баримталсаар байгаа болно.

Exit mobile version