Дэлхий

Цагаачид эндсэн хэргийг шалгахыг шаардав

Нийтэлсэн

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик зургаадугаар сарын 28-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америк болон Мексикийн эрх баригчид Америкийн Техас мужид гарсан цагаачид эндсэн хэргийг шалгаж, холбогдох этгээдийг шүүхэд өгөх хэрэгтэй гэжээ.

Дюжаррик хэлэхдээ, бүс нутгийн цагаачдын аюулгүй, эмх цэгцтэй үйл ажиллагааг хангах цогц стратеги боловсруулах хэрэгтэйг энэ үйл явдал дахин харуулж байна гэв. Тэрээр мөн цагаачид, дүрвэгсэдтэй холбоотой дэлхийн гэрээ хэлэлцээрийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бодит үйл ажиллагаа хэрэгжүүлж, иймэрхүү харамсалтай эндлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох талуудад уриалав.

Зургаадугаар сарын 27-ны өдөр АНУ-ын хууль сахиулах ажилтнууд Техас мужийн Сан Антонио хотод том оврын ачааны машинд байсан 46 цагаачийн цогцосыг олсон бөгөөд түүнээс бусад дөрвөн хүн эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барсан тул уг хэргийн улмаас нийт 50 хүн амиа алдсан байна.

Энэ нь АНУ-д сүүлийн жилүүдэд гарсан цагаачид хамгийн ноцтой эндсэн хэргийн нэг юм.

Exit mobile version