Орон нутаг

Баян-Өлгий аймгийн Засаг дарга ажлын тусгай горимд шилжих захирамж гаргажээ

Нийтэлсэн

Баян-Өлгий аймагт коронавирусын нэг сэжигтэй тохиолдлыг илрүүлээд байгаа билээ. Тухайн иргэн Ховдод зочид буудалд 2 хоноод, Баян-Өлгий аймаг руу 4 хүнтэй таксинд суун очсон. Үүний дараа халуурч, ханиалгаад байна, булчин өвдөж, гүйлгэж байна гэсэн зовууртайгаар тусгаарлагдсан юм.

Тэгвэл тус аймгийн Засаг дарга А.Гылымхан Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбоотойгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдүүдийг ажлын тусгай горимд шилжүүлэх захирамж гаргажээ.

Exit mobile version