CRI Монгол радио
Пэн Лиюань Индонезийн Ерөнхийлөгчийн гэргий Ирианатай уулзав
7-р сарын 26-нд Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань Бээжинд Индонезийн ерөнхийлөгчийн гэргий Ирианатай уулзав.
Пэн Лиюань хэлэхдээ: Хятад, Индонез хоёр бол бие биенийхээ чухал хөрш бөгөөд хоёр ард түмний найрамдал эртний түүхтэй юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа улам ойр дотно болж, иргэдийн харилцаа эрчимтэй өрнөж байна, Индонез бол Хятадын жуулчдын сонирхдог хоёр дахь том аялал жуулчлалын зорилтод орон юм, хоёр талын холбогдох салбарын солилцоо цаашид тасралтгүй гүнзгийрэхийг хүсэж байна гэжээ.