Нийгэм
ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас бүртгэгдсэн өвүүд
Монгол Улс ЮНЕСКО-гийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцид нэгдэн орсноос хойш 2008-2019 онд нийт 15 өв бүртгүүлжээ.
Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн өвд:
- Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008)
- Монгол ардын уртын дуу (2008)
- Монгол наадам (2010)
- Монгол ардын Хөөмэйн урлаг (2010)
- Шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл (12 улстай хамтран бүртгүүлсэн) (2010)
- Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013)
- Шагайн харваа (2014)
- Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл (2019)
ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн өв:
- Монгол тууль (2009)
- Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009)
- Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009)
- Монгол Лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил –битүү амьсгаа (2011)
- Монгол уран бичлэг (2013)
- Ингэ хөөслөх буюу ботго авахуулах зан үйл (2015)
- Уул овоо тахих зан үйл (2017).
Эх сурвалж: Соёлын яам