CRI Монгол радио

Ши Жиньпин Дэлхийн Марксизмын улс төрийн намуудын форумд баяр хүргэв

Нийтэлсэн

7-р сарын 28-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин ХКН болон дэлхийн Марксизмын улс төрийн намуудын форумд баярын захидал илгээжээ.

Ши Жиньпин баярын захидалдаа, марксизм бол байнга хөгжиж буй нээлттэй онол, гагцхүү үндэсний болгож байж сая оршин тогтнох, орчин үеийн шинэчлэл хийж байж сая эрч хүчээр дүүрэн байж чаддаг. Улс орнуудын марксист намуудын шаргуу судалгаа, хамтын хүчин чармайлтын ачаар 21-р зуунд марксизм нь цар хүрээгээ тэлж, шинэ дүр төрхийг бий болгон, өдөр ирэх тусмаа шинэ эрч хүч сэлбэсээр байна гэжээ.

Хятадын Коммунист нам марксизмын үндсэн зарчмыг Хятадын бодит байдалтай уялдуулж, Хятадын шилдэг уламжлалт соёлтой нэгтгэхийг баримталснаар, Марксизмын Хятадын орчин үеийн болгохыг тасралтгүй ахиулж, Хятадын онцлогтой социализмын замаар гуйвшгүй урагшлахыг шийдэж чадсан юм гэж Ши Жиньпин онцолжээ.

Exit mobile version