CRI Монгол радио

Ши Жиньпин Хятадын ардын хувьсгалт армийн музейтэй танилцав

Нийтэлсэн

Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 95 жилийн ойн баярт тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 27-ны өдөр Хятадын ардын хувьсгалт армийн музейд хүрэлцэн очиж, “Хүчирхэг армийн хөгжил мандал -Шинэ эриний үндэсний батлан хамгаалалт, цэрэг армийн бүтээн байгуулалтын ололт амжилтын үзэсгэлэн”-тэй танилцжээ. Тэрээр ХКН-ын 18-р их хурлаас хойш ХКН-ын төв хороо, Цэргийн төв зөвлөл, Хятадын мөрөөдөл, хүчирхэг армийн мөрөөдлөө биелүүлэхэд илүү анхаарч, бүх цэрэг армийг дайчлан улс төрийн армийн бүтээн байгуулалт, армийн өөрчлөлт, шинжлэх ухаан, техникийн, боловсон хүчний, хуулийн засаглал зэрэг талаарх цэрэг армийн хүчнийг цаашид ахиулж, цэргийн бэлтгэл сургуулилт, дайны бэлтгэлийг бүх талаар бэхжүүлэн үндэсний батлан хамгаалалт, цэрэг армийн бүтээн байгуулалтад түүхэн чанартай томоохон амжилтуудыг гаргасан юм гэжээ.

Таван жилийн дараа гэхэд бид Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 100 жилийн ойг угтан авах болно гэж Ши Жиньпин онцлоод шинэ эриний намын армиа хүчирхэгжүүлэх үзэл санаа, шинэ эрин үеийн цэргийн стратегийн бодлогыг хэрэгжүүлж, тууштай хичээн зүтгэж гарган, армийн зуун жилийн тэмцлийн зорилгод хүрэхийн тулд цэрэг армийг хүчирхэгжүүлэх шинэ нөхцөл байдлыг байнга бий болгож, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэхэд стратегийн дэмжлэг үзүүлэх ёстой хэмээн онцолжээ.

Exit mobile version