CRI Монгол радио

Ши Жиньпин: Орчин үеийн социалист орныг бүх талаар байгуулах шинэ аянаа эхлүүлэхийг хүсэв

Нийтэлсэн

Хятадын яам хороодын түвшний удирдах боловсон хүчний “Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал илтгэлээс суралцаж, Хятадын Коммунист намын 20-р их хурлыг угтах” сэдэвт семинар 26-27-ны өдрүүдэд Бээжинд боллоо. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал илтгэл тавьж, орчин үеийн социалист улсыг бүх талаар байгуулах, хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтдоо хүрэх шинэ аянд, бүх нам Хятадын онцлогтой социализмын аугаа их далбааг өндөрт өргөн, марксизмын Хятадын орчин үеийн болгох сүүлийн үеийн ололт амжилтыг баримтлан, Хятадын онцлогтой социализмын замнал, онол, тогтолцоо, соёлын өөртөө итгэх итгэлээ бататган, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын түүхэн үйл явцыг гуйвшгүй урагшлуулах хэрэгтэй гэжээ.

Удахгүй болох ХКН-ын 20-р их хурал нь орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах шинэ аяны зангилаа цаг үед зохиогдож байгаагаараа онцлог юм. Тэр нь нам, улс орныхоо ойрын таван жил, түүнээс ч урт хугацааны хөгжлийн зорилт, чиг хандлагыг шинжлэх ухаанчаар төлөвлөж, нам болон улс орны ирээдүй, Хятадын онцлогтой социализмын ирээдүйн хувь тавилан, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалттай шууд холбоотой юм хэмээн Ши Жиньпин онцолжээ.

Exit mobile version