CRI Монгол радио

Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулсан бүх үр дагаврыг Америкийн тал хариуцна

Нийтэлсэн

Хэдийгээр Хятад улс эрс эсэргүүцэж, төв чангаар харьцсан ч гэсэн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси 2-нд Хятадын Тайвань бүсэд айлчилсан байна. Энэ бол Америк, Тайванийн албан ёсны харилцааг хурцатгасан улс төрийн томоохон өдөөн хатгалга бөгөөд нэг Хятадын зарчим болон Хятад, Америкийн хамтарсан гурван албан мэдэгдлийн тогтоолыг ноцтой зөрчиж, Хятад, Америкийн харилцааны улс төрийн үндэс суурьт ноцтой нөлөөлж, Хятадын бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтойгоор халдаж, шинж чанарын хувьд маш сөрөг муу мөртөө үр дагавар нь маш хүнд ноцтой юм. “Тайваний тусгаар тогтнуулах” салан тусгаарлах хүчнийг дэмждэг АНУ-ын зарим улс төрчид бол Тайваний хоолойн энх тайван болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгийн ихээр сүйтгэгчид юм гэдгийг дээрх байдал дахинтаа харуулсан байна. Хятад улс үндэсний бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд эрхбиш бүх арга хэмжээг авах болно.
Тайваний асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхолтой холбоотой юм. Хятад улс Тайваньд нутаг дэвсгэрийн бүрэн эрх мэдэлтэй гэдэгт олон улсын хамтын нийгэмлэг маргаангүй гэдгийг 1943 оны “Каирын тунхаг”, 1945 оны “Потсдамын тунхаглал”-д маш тодорхой харуулсан юм. Хятад, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан гурван албан мэдэгдэлд тодорхой заахдаа: дэлхий дээр ганц Хятад улс байдаг, Тайвань бол Хятадын нэг хэсэг бөгөөд БНХАУ-ын засгийн газар бол Хятадын цорын ганц хууль ёсны засгийн газар юм гэдгийг АНУ хүлээн зөвшөөрнө гэжээ.
Пелоси АНУ-ын засгийн газрын 3 дахь өндөрлөг болсны хувьд, дээрх байдлыг тодорхой ойлгохгүй гэж үгүй юм. Эцэст нь тэрээр эрсдэлтэй гэдгийг мэдсээр байж, Тайваньд айлчилсан нь улс төрийн хувийн ашиг сонирхолд автсаныг харуулж байгаа бөгөөд энэхүү эрсдэлтэй, өдөөн хатгасан үйлдэл нь Хятад, Америкийн харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал болон АНУ-д үзүүлж буй асар их нөлөөллийг тэрээр огт үл тоомсорлосон байна. Тайваний хоолой дахь хурцадмал байдлыг улам гааруулж байгаагийн үндсэн шалтгаан нь Тайваний эрх баригчид “Тусгаар тогтнолоо олж авахын тулд АНУ-д найдах” оролдлогыг удаа дараа хийж, АНУ-ын зарим хүмүүс “Тайванийг ашиглан Хятадыг хазаарлах” санаатай байгаа явдал юм гэдгийг олон улсын хамтын нийгэмлэг илүү ойлгох болсон байна.
Мэдээжийн хэрэг, Пелосигийн зориуд айлчлал нь Тайваньд жинхэнээсээ “санаа тавьж буй” явдал биш, харин маш тодорхой улс төрийн зорилготой юм. Нэг талаас, АНУ-ын дунд хугацааны сонгууль ойртож байгаа үед Пелоси сонгуулийн саналаар цангаж буй Ардчилсан намд оноо нэмэхийн тулд Хятадын язгуур эрх ашгийг эсэргүүцэх оролдлого хийж байна. Нөгөөтэйгүүр, Пелоси үүнийг хувийн улс төрийн карьертаа ашиглахыг хүсч байгаа юм.
Улс төрийн хувийн ашиг сонирхлын дарамтын дор, Тайваний ард түмэн хамгийн том хохирогч болох болно. Нөгөөтэйгүүр, Пелосигийн улс төрийн эрсдэлтэй үйл ажиллагаа нь Тайваний хоолой дахь байдлыг улам хурцатгаж, Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван хийгээд тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, АНУ-ын тал өөрсдийнхөө төлөө бусдыг золиослож буй үнэн нүүр царайг дэлхий нийтэд харуулсан байна. Ингэж амлалтаасаа татгалзаж, “давхар стандарт”-аар тоглох нь олон улс дахь АНУ-ын нэр хүндийг унагаж, Америк маягийн ноёрхлын бууралтыг хурдасгах болно.
Пелосигийн энэ удаагийн зүй бус айлчлал нь Тайвань Хятадад харьяалагддаг гэсэн түүхэн болон хууль эрх зүйн баримтыг өөрчилж чадахгүй бөгөөд Хятад улс бүрэн нэгдэх түүхэн том хандлагыг зогсоож чадахгүй юм. Тайваний асуудал дээр галаар тоглохыг хүссэн ямар ч хүчин, хэн ч гэсэн бүгд өөрийгөө шатаах нь дамжиггүй.
Exit mobile version