CRI Монгол радио
Ван И-г Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн авч уулзав
2022 оны наймдугаар сарын 7-нд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-г Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсад вакцин болон халдвартай тэмцэх эд материалын тусламж үзүүлсэн Хятад улсад талархал илэрхийлье. Монгол улсын төр засаг ард иргэдийнхээ эрүүл мэнд, сайн сайхныг баталгаажуулахад найрсаг хөршийн оролцоо их байлаа. Монгол улс БНХАУ-тай сайн хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай гадаад бодлогын эн тэргүүний зорилтын нэг байсаар ирсэн. Монгол улс Хятад улстай стратегийн түншлэлээ үргэлжлүүлж, салбар бүрийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Монгол ардын нам саяхан 100 жилийн ойгоо тэмдэглэлээ. Танай ХКН-ын 20-р хурал амжилттай болохыг хүсэж байна. МАН, ХКН-тай хамтран ажиллаж ирсэн уламжлалаа үргэлжлүүлэх болно гэв.
Тэрээр онцлохдоо, улс орнуудын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон улс орнуудын бие дааж сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, нэг Хятадын зарчмыг тууштай дэмжиж, гаднын хүчин Хятадын Тайвань, Төвөд, Шиньжян, Хонконг зэрэг бүс нутагт холбоотой Хятадын дотоод асуудалд гар дүрэхийг эсэргүүцэх ёстой гэсэн Монгол улсын байр суурийг илэрхийлэв. Хятад улс бол хариуцлагатай том гүрэн, Азийн ирээдүйг төлөөлж байгаа бөгөөд Хятадын хөгжил нь Азийн орнуудын хамтын ашиг сонирхолд нийцэж байна. Хөрш орон Хятад улсын цаашдын хөгжил дэвшлийг тууштай дэмжиж, Хятад улстай хамтын хөгжил цэцэглэлд хүрэхийг Монгол улс хүсэж байна гэжээ.
Ван И хэлэхдээ, Хятад, Монгол улс нь уул усаараа хаяа нийлж байдаг. Бид энх тайвныг эрхэмлэж, найрсаг, харилцан ашигтай, ойлголцол итгэлцэл нь тодорхой, хамтдаа хожсон харилцааг зарчмаа болгодог. Монгол Улс нэг Хятадын зарчмыг баримталж байгаа болон Хятад улс үндсэн ашиг сонирхлоо хамгаалахыг дэмжиж буйг Хятад улсын тал сайшааж байна. Хятад улс ч адилхан Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Монгол Улсын ард иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлэн улс орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замыг сонгохыг, мөн Монгол Улсын тогтвортой засаглал болон хөгжилдөө анхаарал хандуулахыг дэмжих болно гэжээ.
Ван И хэлэхдээ, Хятад улс дотно, найрсаг, хүртээмжтэй, багтаамжтай байх сайн хөршийн бодлого хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд хөрш орныхоо таатай байдлыг харгалзан өөрийн хөгжлийг боломжоо хуваалцаж байдаг. Хятад улс Хятад Монголын найрсаг хамтын ажиллагааг эргэн тойрны орнуудтай дипломат харилцаа хөгжүүлэх чухал байранд тавьж байдаг. Хятад улс ирээдүйд хэрхэн хөгжсөн ч энэхүү бодлогоо эрс баримтлах болно гэжээ.