Нийгэм

Байгууллагуудыг богиносгосон цаг, гэрээсээ ажиллах зэрэг зохицуулалт хийхийг уриаллаа

Нийтэлсэн

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос байгууллагуудад хандан коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор тодорхой зохицуулалт, арга хэмжээ авч ажиллахыг уриалжээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаас Ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтнууд, харьяа газрууд, гишүүн байгууллагуудад хандан холбогдох газруудаас гарсан шийдвэрийг үндэслэн 0-12 насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдыг гуравдугаар сарын 2-ны хүртэл богиносгосон цагаар ажиллуулахаар болжээ.

Энэ хугацаанд ажилтнууд 09-15.30 цагийн хооронд ажиллах бөгөөд Улсын Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжиж буйтай холбоотойгоор нэмэлтээр гэрээр ажиллах боломжийг ханган ажиллаж байгаа тул бусад албан байгууллагуудад ч ийнхүү зохицуулалт хийхийг уриалаад байна.

Exit mobile version