CRI Монгол радио

Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны яармагт баярын захидал илгээв

Нийтэлсэн

Наймдугаар сарын 31-нд Хятад улсын дарга Ши Жиньпин 2022 оны Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны яармагт баярын захидал илгээжээ.

Ши Жиньпин онцлохдоо, Олон улсын үйлчилгээ худалдааны яармаг бол Хятад улсын нээлттэй байдлаа өргөжүүлэх, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, инновацийг тэргүүлэх чухал индэр бөгөөд дэлхийн үйлчилгээний салбар, үйлчилгээний худалдааг хөгжүүлэхэд эерэг хувь нэмэр оруулсан юм. Хятад улс өндөр түвшний нээлттэй, өндөр чансаатай хөгжлийг ахиулж, үйлчилгээний салбарын зах зээлийн зөвшөөрлийг тасралтгүй чөлөөтэй болгож, хил дамнасан үйлчилгээний худалдааг улам нээлттэй болгож, гадаадад нээлттэй байх чадавхыг бэхжүүлж, өндөр түвшин бүхий стандартын үйлчилгээний салбарын нээлттэй тогтолцооны системийг бүтээн байгуулах ёстой гэжээ.

Дэлхийн улс орнуудтай хамтаар, олон талт үзлийг тууштай баримталж, хүртээмжтэй, багтаамжтай, хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагааг баримтлан, нээлттэй, хамтдаа хуваалцсан үйлчилгээний эдийн засгийг хөгжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжилд түлхэц үзүүлэхэд Хятад улс бэлэн байна хэмээн Ши Жиньпин онцлон тэмдэглэжээ.

2022 оны Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны яармаг 8-р сарын 31-ээс 9-р сарын 5-ны өдрүүдэд Бээжин хотноо “Үйлчилгээний хамтын ажиллагаагаар хөгжлийг дэмжиж, ногоон инновацийн ирээдүйг угтан авъя” уриан дор болж байна.

Exit mobile version