CRI Монгол радио
Намрын дунд сарын үдэшлэг болно
Хятадын төв радио телевизээс зохион байгуулдаг Намрын дунд сарын үдэшлэгийн энэ жилийн дугаарын шинэлэг талыг олон нийтэд танилцуулах арга хэмжээ саяхан болов.
Үдэшлэгийн энэ удаагийнх Хятадын Жяньсу мужийн Жанжяган хотод зохиогдох бөгөөд бэлтгэл ажил хэдийнээ хангагдаж дуусжээ. Эл арга хэмжээ нь Хятадын намрын дунд сарын баяр /Монголчууд “Еэвэн сар” гэдэг/-ын уламжлалт заншил болон гэр нутгаа санагалзах сэтгэлийг дуу бүжиг, симфони, дуурь зэрэг урлагийн бүхий л хэлбэрээр илэрхийлдэг бөгөөд Хятадын төв радио телевиз технологийн дэвшлийг ашиглан сүүлийн жилүүдэд маш сонирхолтой, дэлгэцээс салахын аргагүй сайхан контент болгон хөгжүүлсэн юм. Хятадын үндэстнүүдийн уламжлалт соёлын онцлогийг харуулах нь энэ үдэшлэгийн бас нэгэн онцлог байсаар ирсэн билээ.