Нийгэм
Энэ оны эхний найман сард 179,693 иргэн гадаад паспорт авчээ
Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар(УБЕГ)-аас 2022 оны наймдугаар сарын байдлаарх тоон мэдээллийг танилцуулав.
Үүнээс онцолбол, энэ оны эхний найман сард 179,693 иргэнд гадаад паспорт олгосон байна. Өмнөх оны мөн үед 57,765 иргэн гадаад паспорт авч байжээ. Өөрөөр хэлбэл, гадаад паспорт авсан хүний тоо өмнөх оноос гурав дахин өсөв.
Мөн дээр дурдсан хугацаанд 10,350 хос гэрлэлтээ батлуулж, манай улс 42,828 хүүхдээр бүл нэмсэн байна. Шинэ төрсөн хүүхдүүдийн 22,032 нь хүү, 20,796 нь охин юм.
Түүнчлэн 134,694 иргэн 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гарджээ.