Бидэнтэй нэгд

Нийгэм

СҮХБААТАР аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ

Нийтэлсэн

Сүхбаатар аймгийн Удирдах ажилтны шуурхай хурлыг өчигдөр /2022.09.05/ зохион байгуулав. Уг хуралдаанаар цаг үеийн шинжтэй ажлын талаар Онцгой байдлын газар, Боловсролын газар, “Дөрвөлж” ОНӨААТҮГ, ДБЭХС ТӨК-ийн Сүхбаатар салбар, ХААГ, БТСГ, Баруун-Урт сумын ЗДТГ, УЦУОШТ, Үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.

Тодруулбал, ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР: Өнгөрөгч долоо хоногийн гамшиг осол, аюулт үзэгдлийн мэдээгээр хээрийн түймрийн дуудлага 3, ослын дуудлага 1 иржээ. Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт гарсан түймрийг тус суман дахь Гал түймэр унтраах 47-р ангийн бие бүрэлдэхүүн болон сумын ЗДТГ-ын албан хаагчид ажиллаж унтраасан байна.

Боловсрол, шинжлэх ухааны газар: Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж хэвийн эхэлсэн талаар мэдээлэл хийв. Хичээл эхлэхийн өмнө Баруун- Урт сумын онцгой анхаарал хандуулах зарим нэгэн байгууллагуудад аймаг, сумын удирдлагууд ажиллаж, газар дээр нь зарим зохицуулалтыг хийсэн. Сүхбаатар аймгийн хэмжээнд 16 сургууль, 24 цэцэрлэг, Насан туршийн боловсрол, МСҮТ зэрэг байгууллагууд үйл ажиллагаа хэвийн эхлэв. Энэ сарын 2-ны байдлаар ЕБС-ийн сурагчдын ирц 96 хувьтай, СӨБ-ын танхимын ирц 84,6 хувьтай байна. Энэ жил нэгдүгээр ангид 1460 орчим хүүхэд орох төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар 1450 хүүхэд бүртгүүлжээ.

“Дөрвөлж” ОНӨААТҮГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийв. 2022-2023 оны бэлтгэл ажлын хүрээнд 85 ажил төлөвлөж, өчигдрийн байдлаар 62 ажил нь хийгдэж, төлөвлөгөөний биелэлт 73 хувьтай байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар Ундны усны цэвэршүүлэхийн төхөөрөмж нийлүүлэх ажил хийгдэж байна. Энэ сарын дунд гэхэд тоног төхөөрөмж нийлүүлэгдэж угсралтын ажил үргэлжилж явагдана. Энэ онд багтаж ундны усны цэвэршүүлэх төхөөрөмж ашиглалтад орох урьдчилсан төлөвлөгөөтэй байна.

ДБЭХС ТӨК СҮХБААТАР САЛБАР: 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах ажлын хүрээнд 10 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөж 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Өндөрхаан Баруун-Уртын 110 квт засварын ажлыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд өглөөний 06:00-20:00 цагийн хооронд хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Биеийн тамир спортын газар: Бүх ард түмний спартикиад спортын төрлүүдээр явагдана. Үүнд Сүхбаатар аймгийн 196 тамирчин, 18 дасгалжуулагч, нийт 220 хүн 20 төрөлд оролцохоор бэлтгэл хангаж байна.

Хөдөө аж ахуйн газар: 2022-2023 өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийв. Энэ жил аймгийн хэмжээнд 4,4 сая мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гарчээ. Хадлан бэлтгэлийн тухайд нийт сумын нутагт 57 хэсэг салаад гарч 26.1 мянган га талбайд хадлан хадаж байна. МУЗГ-ын тогтоолын дагуу аймгийн аюулгүй нөөцөд 150 тн өвс 60 тн тэжээл бэлтгэнэ. Сумдын аюулгүй нөөцөд 80 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэнэ.

Дээрх тайлангуудын дараа аймгийн Засаг дарга М.Идэрбат дараах үүргийг өгсөн юм. Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлийн зарим байгуулагуудад өгсөн байгаа. Бүх байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж, үлдэж байгаа хоёр сарыг бүтээлчээр ашиглах шаардлагатай. “Дөрвөлж” компани халаалт дулааны өр авлагатай аж ахуй нэгжүүдээ ойрын хугацаанд бүрэн барагдуул. Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангах үүрэг чиглэл өгсөн. Гэрээ хэлэлцээр хийгдэж ажил эрчимжиж эхэлж байна. Өвс бэлтгэх, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдсэн. Аравдугаар сард “Тэрбум мод” үндэсний арга хэмжээний хүрээнд мод тарих ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл хангахыг БОАЖГ-т анхааруулъя” хэмээн чиглэл өгөв.

CGTN мэдээ13 цаг өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр19 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр21 цаг өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент21 цаг өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий21 цаг өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм21 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр21 цаг өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ3 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий4 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр4 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм4 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент4 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ