Нийгэм

Нийтийн тээврийн автобусны техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байна

Нийтэлсэн

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар болон Нийтийн тээврийн газар хамтран нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад мөрдөгдөх дүрэм, стандартын хэрэгжилтийг шалгаж эхэлжээ.

Шалгалтаар

  • Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний боловсруулалт,
  • Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулсан байдал,
  • Барилга, объектын авралтын зам гарцын схем зураглал хийгдсэн болон тэмдэг тэмдэглэгээ тавигдсан байдал,
  • Холбоо, зарлан мэдээллийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, тогтоосон дохиогоор ажиллах арга ажиллагаанд албаны томилгоот бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулсан байдал,
  • Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлын шаардлагыг хангасан эсэх зэргийг шалгаж байна.

Хяналт шалгалт есдүгээр сарын 9-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Exit mobile version