CRI Монгол радио

Нисгэгчид сансрын уудмаас хүүхдүүдтэй мэндчилэв

Нийтэлсэн

Хятадын төв радио телевизийн Ази, Африк хэлний нэвтрүүлгийн төвөөс Хятадын Шинжлэх ухаан, технологийн музейтэй хамтран зохион байгуулсан “Сансарт хүрэх миний мөрөөдөл” сэдэвт олон улсын гар зургийн уралдаан болон “Сансрын хариулт” асуулгад олон улсын хүүхэд залуучууд, интернет хэрэглэгчид идэвхийлэн оролцов.

“Хүүхдүүдийн сансрын тухай төсөөлөл, мөрөөдлийн ертөнцийнх нь илэрхийллийг бид зурсан зурагнаас харлаа. Сансрын орон зай бол нийт хүн төрөлхтний гэр орон юм. Хүүхдүүдийн мөрөөдөл биелнэ гэдэгт бид итгэж байна. Хятадын сансрын станцад та бүхнийгээ урьж байна” хэмээн Хятадын сансрын нисгэгчид хүүхдүүдтэй мэндчилсэн нь энэхүү арга хэмжээний гол сюрприз байлаа. Есдүгээр сарын 15-нд Хятадын сансрын станцад үүрэг гүйцэтгэж буй гурван нисгэгч Хятадын Төв радио телевизээр дамжуулан зураач хүүхдүүдтэй ийнхүү “уулзсан” юм.

Сансрын нисгэгч Лю Ян хэлэхдээ, “Зурсан зурагнуудаас хүүхдүүдийн сансар огторгуйн тухай тэмүүлэл, сониуч хүслийг харлаа. Зарим нь тэнгэрт шувуу шиг дүүлэн нисэх, зарим нь сансрын уудамд аялах, зарим нь харь гарагийн хүүхэдтэй хамт мод тарьж, дээс тоглон, дүүжин даажин дээр хамт наадах тухайгаа зурсан байна. Бас манай “Шэньжөү-14″ хөлгийг зурсан байна. Маш гайхалтай зуржээ” гэв.

Тус арга хэмжээнд 20 гаруй улс орон, бүс нутгийн хүүхэд залуучууд гар зургийн 600 гаруй бүтээлээрээ оролцжээ. Мөн хүүхдүүд сансрын нисгэгчдээс асуухыг хүссэн зүйлээ бичсэн олон арван мянган зурвас илгээжээ.

Exit mobile version