Эдийн засаг
Монголд ирсэн ОУВС-гийн ажлын хэсгийнхэн хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзана
Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) Дүрмийн IV заалтын дагуу хатагтай Ангана Банержигаар ахлуулсан Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсэг 2022 оны есдүгээр сарын 15-28-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.
Ажлын хэсгийн эхний уулзалт болж, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төлөв байдлын талаар товч танилцуулан, 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны төсвийн талаар мэдээлэл өгөв.
Тэд цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл, төсөв, санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор холбогдох газар, нэгжтэй зөвлөлдөх уулзалтуудыг хийнэ.
ОУВС-гаас гишүүн орнууддаа тогтмол хийдэг энэхүү Дүрмийн IV заалтын Ажлын хэсгийн уулзалтын эцэст бодлогын зөвлөмж бүхий тайланг боловсруулж ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлсний дараа хэвлэлийн мэдэгдэл хийж олон нийтэд танилцуулдаг.
Монгол Улсад ажиллах Ажлын хэсэг нь Сангийн яам, Монголбанк, бусад яамд зарим агентлаг мөн хувийн секторын төлөөллүүдтэй уулзалт хийх юм байна.