Нийгэм
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 21.6 хувиар өссөн байна
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 25, аврах ажиллагааны нэг дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 21 иргэний эрүүл мэнд, амь насыг аварчээ. Түүнчлэн 730 сая төгрөгийн өмч хөрөнгийг галын аюулаас авран хамгаалсан байна.
Он гарсаар есдүгээр сарын 19-ний байдлаар нийслэлийн хэмжээнд
- объектын гал түймрийн 1,338
- ой хээрийн түймрийн 5
- аврах ажиллагааны 150 буюу нийт 1,493 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлага 21.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.