Дэлхий
Жо Байден: Цар тахал дууссан
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден CBS телевизэд өгсөн ярилцлагадаа коронавирусний цар тахал дууссан гэж хэлжээ.
Тэрбээр “Цар тахал дууссан. Манай улсад COVID-той холбоотой асуудал байсаар байна. Бид үүн дээр их ажиллаж байна… Хэрвээ та бүхэн анзаарсан бол хэн ч амны хаалт зүүхгүй байгаа. Бүх зүйл сайхан байгаа” гэсэн байна.
Америкийн Жонс Хопкинсын их сургуулиас мэдэгдсэнээр, дэлхий дахинд COVID-19-ийн халдварын тохиолдлын тоо 612 саяыг давжээ.
Дэлхий дахинд хоногт 293 мянган хүн ковидын халдвараар оношлогдсон бол нас баралт 772 бүртгэгдсэн байна.