Улс төр

Э.Одбаяр: Монгол Улсын төрийн тэргүүн дэлхий нийтийг энх тайванд уриаллаа

Нийтэлсэн

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр төрийн тэргүүний хэлсэн үгтэй холбогдуулан дараах мэдээллийг өглөө Тэрбээр, Монгол Улсын төрийн тэргүүн дэлхий нийтийг энх тайванд уриаллаа. Мөн түүхээсээ суралцаж, алдаа дутагдлаа ухамсарлахыг уриаллаа. Цар тахлын хүнд хэцүү үед улс орнууд хөл хорио тогтоож, ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангасан амаргүй жилүүд байлаа. Дэлхийн улс орнууд цэрэг, арми, зэвсэглэлд зориулсан хөрөнгө оруулалт нь 2019-2021 онд 2.1 их наяд ам.долларт хүрсэн.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ их хөрөнгийг дэлхий нийтээрээ туулж буй бэрхшээлүүд болох уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, дэлхийн дулаарлыг даван туулах төсөл хөтөлбөрүүдэд зарцуулсан бол хичнээн их хөгжил авчрах, хичнээн хүнийг өвчин зовлонгоос ангижруулах боломжтой байсан вэ гэдэгт дэлхий нийтээрээ дүгнэлт хийх цаг нь болсон гэдгийг хэллээ гэв.

Exit mobile version