Энтертайнмент
Монгол Улсын иргэдэд БНСУ-ын виз олгохдоо уян хатан бодлого баримталж ажиллахаа илэрхийллээ
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд шинээр томилогдсон консул Жон Ынхуаг өчигдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр консулаар томилогдсонд нь баяр хүргээд, цаашдын хамтын ажиллагаа, хоёр орны иргэдийн харилцан зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх талаар харилцан санал солилцсон байна.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны консул Жон Ынхуаны зүгээс харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, мөн Монгол Улсын иргэдэд виз олголтын тал дээр уян хатан бодлого баримталж ажиллахаа илэрхийлжээ.