CGTN мэдээ
Экспогоор 960 тэрбум юанийн гэрээ тохиролцов
Есдүгээр сарын 19-22-ны өдрүүдэд Хятадын Шиньжянд болсон Хятад-Ази Европын долоо дахь удаагийн экспогийн уриа: “Хамтдаа зөвшилцөж, хамтаар бүтээн байгуулан, хамтдаа хуваалцаж, ирээдүйн төлөө хамтран ажиллая”. Уг экспгоор 365 төслийн гэрээ хэлэлцээрийг тохиролцсон нь 960 тэрбум юаниас давжээ. Энэ нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт юм.
Гарын үсэг зурсан төслүүд нь Шиньжяны газрын тос, байгалийн хий, нүүрс, ашигт малтмал, химийн эко үйлдвэр, шинэ эрчим хүч, шинэ материал, усны нөөц ба усан цахилгаан станц, дижитал мэдээлэл, орчин үеийн хөдөө аж ахуй, ложистик, зам тээвэр зэрэг салбаруудыг хамарчээ.