CRI Монгол радио

Боловсон хүчинд түшиглэн цэрэг армиа хүчирхэгжүүлнэ

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 95 жилийн ойн баяр хүрч ирж буйтай холбоотойгоор ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо 7-р сарын 28-ны өдөр шинэ эринд боловсон хүчинд түшиглэн цэрэг армийг хүчирхэгжүүлэх тухай үзэл баримтлалыг суралцах арга хэмжээг 41 дэх удаагаа зохион байгуулав. Ши Жиньпин дарга арга хэмжээг даргалан үг хэлж, намын төв хороо, цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс Хятадын ардын чөлөөлөх армийн цэргүүд, Зэвсэгт хүчний цагдаагийн алба хаагчид, цэрэг армийн холбогдох албан хаагчид, өрхийн цэргийн бэлтгэл хүчинд баярын мэнд дэвшүүлжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, шинэ эринд боловсон хүчинд түшиглэн цэрэг армийг хүчирхэгжүүлэх стратегийг хэрэгжүүлж, цэргийн чадвар боловсролыг дээшлүүлэн, бүтцийн байршуулалт хийж, хөгжил удирдлагын хэлбэрийг шинэчлэн сайжруулж, үзэл суртал эрдэм чадвар хосолсон өндөр түвшний мэргэшсэн шинэ хэлбэрийн цэргийн боловсон хүчнийг бэлтгэх ёстой. Энэ нь шинэ эриний дэлхийн тэргүүний цэрэг армийг бүтээн байгуулахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ.

Exit mobile version