CRI Монгол радио

Нэнси Пелосигийн айлчлал Америкийн эдийн засагт нөлөөлж байна

Нийтэлсэн

8-р сарын 2-нд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсны улмаас Америкийн хөрөнгийн зах зээл уналтад өртөв. Мөн Америкийн хөрөнгийн биржийн гурван том индекс бүгд унасан байна.

Хятадын Нийгмийн ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, улс төрийн хүрээлэнгийн Олон улсын худалдааны албаны дарга Дүн Янь хэлэхдээ, хэрэв Хятад улс АНУ-аас шар буурцаг зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортоо багасгавал АНУ-д илүү их нөлөө үзүүлэх болно гэжээ. Хятадын Олон улсын худалдааны нийгэмлэгийн дэд дарга Ли Ган хэлэхдээ, хэрэв Америк Хятад руу экспортлох бараагаа багасгаж, Хятадын зах зээлийг алдах юм бол Америкийн дотоод эдийн засаг засаг, улс төрийн тогтвортой байдалд нөлөөлөх болно гэжээ.

Exit mobile version