CRI Монгол радио
ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо хуралдав
ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо энэ сарын 9-нд хуралдаж, ХКН-ын19-р төв хорооноос Хятадын Коммунист Намын 20 дугаар их хуралд дэвшүүлэх илтгэлийн ноорог, “Хятадын Коммунист Намын Үндсэн Дүрэм(нэмэлт)”-ийн төсөл, ХКН-ын 19-р төв хорооны Сахилга бат шалгах комиссоос Хятадын Коммунист Намын 20 дугаар их хуралд дэвшүүлэх ажлын тайлан зэргийг судлан санал болгож, “ХКН-ын XIX төв хорооны улс төрийн товчооноос Төв хорооны 8 заалтыг тууштай хэрэгжүүлсэн байдлын тухай тайлан” болон “ХКН-ын 19-р их хурлаас хойш хэлбэрч үзлийг засч, анхан шатны нэгжийн ачааллыг бууруулах ажил байдлын тухай тайлан”-г хянан хэлэлцэв. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалав.
Хурлаас үзэхдээ: санал бодол хураах энэхүү хэлэлцүүлгийн явцад, олон бүс нутаг, олон байгууллага нэгжүүд болон Хятадын Коммунист Намын 19-р их хурлын төлөөлөгчид, ХКН-ын 20-р их хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчид нар Хятадын Коммунист Намын 20 дугаар их хурлын илтгэлийн төсөл болон Намын Дүрмийн шинэчилсэн найруулгын төслийн талаар олон сайхан санал, санаачилга дэвшүүлэв, ардчиллыг бадруулан оюун ухаанаа хөгжүүлж, талуудын дэвшүүлсэн санал, санаачилгыг нарийн хянамгай судлан, шингээн авч, бүх нам, бүх үндэстнүүдийн ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэлд нийцсэн, шинэ эриний Хятадын онцлогтой социализмыг тууштай баримтлан хөгжүүлэхэд нийцсэн, мөн шинэ эрин, шинэ аян дахь нам болон улс орны зорилгот үүрэг даалгаварт нийцсэн их хурлын илтгэлийн төслийг боловсруулахаар чармайх болно, Намын онол практикийн шинэчлэл, хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинэ эриний намын бүтээн байгуулалтын шинэ том төслийг ахиулах хэрэгцээ шаардлагад нийцсэн намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах болно.