Энтертайнмент
Трусова хоёр дахь удаагаа Тутберидзегээс саллаа
Олимпын мөнгө, дэлхийн хүрэл медальт Александра Трусова ээлжит удаагаа дасгалжуулагчаа солилоо. Тэрээр дараалан гурав дахь улирлаа шинэ багштай эхлүүлж байгаа юм.
Энэ жил 18 настай Трусова энэ улирлаас ЦСКА багт Светлана Соколовская багштай хамтран ажиллах болжээ. Албан ёсны шалтгаан нь “Тутберидзегийн багт маш хатуу чанга дэглэмтэй, ачаалал өндөр тул гэмтэл бэртлээс зайлсхийх зорилгоор багаа сольсон” гэжээ.
ЦСКА багт түүний найз залуу, багийн олимпын аварга Марк Кондратюк харьяалагддаг. Энэ багт Маркаас гадна алдартай тамирчин г2019 оны Европын аваргын мөнгөн медальт Александр Самарин болон насанд хүрэгчдийн удирлаа эхлүүлж байгаа Софья Самоделкина нарыг нэрлэж болох юм.
Трусова 2016-2020 онд Этери Тутберидзе дээр хичээллэж байгаад Плющенкогийн багт хичээллэсэн. Плющенкотой хамт ДАШТ-ий хүрэл медалиас дээш гарч чадаагүй тул буцаад Этери дээр ирсэн. Олимпын аварга болно гэж итгэж найдаж байсан ч чадаагүй учир ийнхүү шинэ багштай боллоо.