CRI Монгол радио

ХКН-ын 19-р Төв Хорооны долдугаар бүгд хурлын албан мэдээг нийтлэв

Нийтэлсэн

ХКН-ын 19-р төв хорооны долдугаар бүгд хурал 2022 оны 10-р сарын 9-12-ны өдөр Бээжин хотоо хуралдав.

Хуралд Төв хорооны 199 гишүүн, 159 бэлтгэл гишүүн оролцож, Сахилга батын төв хорооны гишүүд болон холбогдох албан хариуцлагатан хурлыг сонсов.

Хуралд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чухал илтгэл тавив.

Хурлаар ХКН-ын 20-р их хурлыг 2022 оны 10 дугаар сарын 16-нд Бээжин хотноо хуралдуулахаар шийджээ.

Хурлын үеэр, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны найдлагаар Ши Жиньпиний хийсэн ажлын тайланг сонсон хэлэлцжээ. Мөн ХКН-ын 19-р төв хорооны 20-р их хуралд хийх тайлан, Сахилга батын 19-р төв хорооны 20-р их хуралд хийх ажлын тайлан, “Хятадын Коммунист намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл”-ийг хэлэлцэн баталж, эдгээр гурван баримт бичгийг ХКН-ын 20 дугаар их хурлаар хэлэлцүүлэхээр шийдэв. Ши Жиньпин ХКН-ын 19-р Төв хорооны ХКН-ын 20 дугаар их хуралд хийх тайлангийн талаар тайлбар хийж, Ван Хунин “Хятадын Коммунист намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл”-ийн талаар тодорхойлолт хийв.

Exit mobile version