CRI Монгол радио

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурал эхлэв

Нийтэлсэн

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний зургадугаар уулзалт Казахстаны нийслэл Астана хотноо өнөөдөр нээлтээ хийж, Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев даргаллаа.

Энэ жил Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын 30 жилийн ой тохиож байгаа юм. Азийн аюулгүй байдлын яриа хэлэлцээ, зөвшилцлийн чухал механизмын хувьд тус бага хурал нь 30 жилийн турш улс орнуудын итгэлцэл, хамтын ажиллагааг ахиулах, Ази тивийн аюулгүй, тогтвортой байдлыг сахин хамгаалахад бүтээлч үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ.

Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хуралд эдүгээ 27 гишүүн, 14 ажиглагч орон, байгууллагатай бөгөөд төр, засгийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт, Гадаад хэргийн сайд нарын уулзалт, төрийн дээд албан тушаалтнуудын зөвлөлийн хурал, тусгай ажлын хэсгийн хуралдаан зэрэг хэлэлцүүлэг, шийдвэр гаргах механизмыг бий болгожээ. Дээд хэмжээний уулзалт, Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгуулах улс нь даргалагчийн үүргийг гүйцэтгэдэг. Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын байнгын гүйцэтгэх байгууллагын нарийн бичгийн дарга нарын газар 2006 оны зургадугаар сард Алма-Атад албан ёсоор ажлаа эхлүүлсэн бөгөөд 2014 оны есдүгээр сард Астана руу шилжсэн байна.

Exit mobile version