CRI Монгол радио

Дэлхийн хөгжлийн санаачилга ямар үүрэгтэй вэ?

Нийтэлсэн

2019 онд Лаос улсын дарга асан Буннянг Ворачит Хятадын төв нутгийн Хүнань мужийн тариачдад илгээсэн захидалдаа: “Өдгөө Лаос улс иргэдээ ядуурлаас гаргахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Танай Хүнань мужийн амжилттай практик бидэнд маш эрхэм нандин туршлага болж байна” гэжээ. Тэрээр 2018 оны зургадугаар сард Хятад улсад айлчилж, Хүнань мужид ажиллахдаа “Ядуурлаас гаргах тухайлсан туршлага”-ын тухайд ихэд анхаарал хандуулсан байдаг. Тэгээд Хятад улсын энэ талын бодлогын арга барилаас зээлдэж, сүүлийн жил Лаос улс ажил эрхлэлтийн хүрээгээ тэлж, иргэдээ ажлаар ханган, орлогыг нь нэмэгдүүлжээ.

Урт хугацааны турш, Хятад улс нийтэд хүртээмжтэй, багтаамжтай байх, хамтдаа хөгжих үзэл баримтлалын дагуу, хөгжиж буй орнуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтад дэмжлэг туслалцаа үзүүлэн, олон салбарт технологийн хамтын ажиллагааг өрнүүлж, тухайн орны иргэдийн амьжиргааг өөд нь татах, хөгжлийн ололт амжилтыг ард түмэнд нь тэгш хүртээхийг хичээж ирсэн юм. 2022 оны зургадугаар сард хуралдсан Дэлхийн хөгжлийн дээд хэмжээний яриа уулзалт дээр Хятад улсын дарга дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэх Хятадын талын арга хэмжээнүүдийг танилцуулсан юм. Үүнд, Өмнөдийн хамтын ажиллагааны тусламжийн санг Дэлхийн хөгжил болон Өмнөдийн хамтын ажиллагааны сан болгох, ядуурлыг буруулах тухай олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэлхийн хөгжлийг дэмжих төв байгуулах, дэлхийн хөгжлийн оюуны өмчийн сүлжээг байгуулах зэрэг багтаж байна.

Дэлхийн хөгжилд тулгамдсан олон асуудал, сорилтуудад Хятад улс байнга анхаарч ирсэн. Олон улсын Шиллерийн хүрээлэнгийн шинжээч Ричард Блэйк: “Өнөөг хүртэл дайн дажин, өлсгөлөн, байгалийн гамшиг, барууны эдийн засгийн дээрэнгүй үзлээс үүдэлтэй хямрал олон бүс нутагт гарсаар байна. Хятад улс хоосон зүйл ярьж суугаагүй, харин бодит үйлдлээрээ хөгжлийн цоо шинэ замыг нотолсон” гэжээ.

Exit mobile version