Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Ард түмэндээ аз жаргал эдлүүлэх ХКН-ын эрхэм зорилго

Нийтэлсэн

10-р сарын 16-нд ХКН-ын XX их хурал Бээжинд нээгдэж, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХIХ сонгуулийн төв хорооны нэрийн өмнөөс хуралд илтгэл тавив. Илтгэлд “ард түмэн” гэдэг үг олон давтамжтай байсан юм.

Өнгөрсөн арван жилийн иргэдийн амьжиргаа сайжирсан амжилт, ирээдүйд иргэдийн сайн сайхан амьдралыг хэрхэн сайжруулах амлалт Хятадын эрх баригч намын ард түмэндээ аз жаргалтай амьдруулах, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалтын төлөөх анхны зорилтыг харуулж байгаа бөгөөд Хятадын дээд удирдагчийн ард түмэнтэйгээ зүрх сэтгэлээрээ холбоотой гэдгийг харуулж байна.

Зуун жилийн түүхтэй намын хөгжлийг эргэн харахад ХКН нь өөрийнхөө төлөө гэсэн онцгой сонирхол байгаагүй бөгөөд ард түмний эрх ашгийг ямагт нэгдүгээрт тавьсаар ирсэн нь ХКН марксист улс төрийн намын хувьд бусад улс төрийн намуудаас ялгаатай байдгийн нэг онцог шинж юм.

ХКН-ын XVIII их хурлаас хойш ХКН Хятадын ард түмнийг удирдан гурван том үйл явдлыг өнгөрүүлсэн. Эдгээр нь ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэсэн, Хятадын онцлогтой социалист шинэ эрин үед орсон, ядуугаас ангижирч дундаж чинээлэг нийгмийг байгуулах түүхт үүргээ биелүүлж, нэгдүгээр зуун жилийн зорилтоо биелүүлсэн зэрэг болно. Энэ бол ХКН, Хятадын ард түмний түүхэн амжилт, дэлхий дахинд асар их үр нөлөө үзүүлсэн түүхэн амжилт юм.

Хятад улс ард түмэндээ илүү сайн сайхан амьдрал эдлүүлэхийн тулд маш олон томоохон бодлогууд хэрэгжүүлж байна. 2020-2035 онд Хятад улс орчин үеийн социализмыг үндсэндээ байгуулж, 2035 оноос энэ зууны дунд үе хүртэл баян чинээлэг, ардчилсан, соёлтой, эв найртай, үзэсгэлэнт, орчин үеийн социалист хүчирхэг улс орныг байгуулах төлөвлөгөө боловсруулсан. Тэр үед Хятадын ард түмэн илүү баян чинээлэг, сайн сайхан амьдрал эдэлж, ард түмнээр төв болгосон хөгжлийн үзэл баримтлал илүү их бодит хүчээ харуулах болно.

“ХКН ард түмнээ удирдан улс орноо байгуулж, улс орноо хамгаалан, ард түмнийхээ төлөө үйлчилж байдаг”. Ард түмнээ байнга сэтгэлдээ тээж явдаг улс төрийн нам ард түмнийхээ чин сэтгэлийн дэмжлэгийг авах нь гарцаагүй. Үүний зэрэгцээ ХКН болон Хятадын удирдагчийн ардын амьжиргаанд анхаарал хандуулж байдаг нь олон улсын хамтын нийгэмлэгийн үнэлгээ сайшаалыг хүлээсэн юм.

Н.Пүрэвжав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ6 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ7 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ7 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ7 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол7 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр7 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм7 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр7 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент7 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент7 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент7 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр7 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана