Энтертайнмент
Хятад дахь “iPhone” утасны үйлдвэрээс ажилчид нь зугтаж байна
Хятадын Жөнжоу хот дахь “iPhone ” утсыг угсрах үйлдвэрээс ажилчид нь зугтаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархжээ. Үйлдвэрт “Covid-19” халдвар гарснаас ийнхүү ажилчид нь зугтацгаажээ. Тайванийн “Foxconn” технологийн группын ажиллуулдаг тус үйлдвэр нь “iPhone” утсыг уграх дэлхийн хамгийн том үйлдвэр юм.
Үйлдвэрт Covid-19 бүртгэгдсэнээр 10 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоож, өдөр бүр шинжилгээ авч эхэлсэн гэж мэдэгдсэн ч ажилчид нь халдвартай хүмүүстэй хамт хоригдож буйгаа цахим орчинд мэдээлжээ. Хэнань мужийн нийслэлд орших тус үйлдвэрээс зугтсан ажилчид гэртээ харихаар автозамын постуудаас зайлсхийхийн тулд явганаар хашаа даван зугтаж яваа бичлэг цацагджээ.
Харин компанийн зүгээс үйлдвэртээ үлдсэн ажилчдад сайн нөхцлийг амлаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээ мэдэгдсэн байна. 10 сая оршин суугчтай Жөнжоу хотод хэсэгчилсэн хорио тогтоох байдлаар цар тахлын тархалтыг хязгаарлах арга хэмжээ авч байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: SCMP