Дэлхий
14 хоног далайд хөвсөн хөлөг Камбожид зангуугаа хаялаа
Үхлийн аюулт ‘Covid-19’ вирусийн халдвараас болж 14 хоногийн турш далайд “гацсан” аяллын хөлөг өнөөдөр (2020.02.14) өглөө Камбож улсад зангуугаа хаялаа. АНУ-д төвтэй аяллын компанийн “MS Westerdam” хөлгийн багийн 802 багийн гишүүн, 1455 зорчигчийг Камбожийн засгийн газраас боомт дээр тосон авч, автобусаар тээвэрлэн нисэх онгоцонд хүргэж өгчээ.
Усан онгоцон дээр ‘Covid-19’ вирусийн халдвар гарсан байж магадгүй хэмээн Тайланд, Япон, Филиппин зэрэг таван улс боомтдоо хүлээн авахаас татгалзсан байв. Гэхдээ хөлгийн зорчигчдоос авсан шинжилгээний 20 гаруй дээжээс халдвар илрээгүй аж. Тус хөлөг хоёрдугаар сарын 1-нд Хонгконгоос далайд гарчээ.
Үүний зэрэгцээ “Diamond Princess” гэх өөр нэг хөлөг дээр халдвар гарснаар Японы Ёкохама боомт дээр тусгаарлагджээ. Тус хөлөг дээр халдвар авсан зорчигчийн тоо 174-д хүрсэн байна.
Эх сурвалж: FOX NEWS