Энтертайнмент

Германчууд Испанитай тэнцэж хэсэгтээ амьд үлдлээ

Нийтэлсэн

“Катар 2022” ДАШТ-ий E хэсгийн дөрөв дэх тоглолт Герман болон Испанийн шигшээ багийн хооронд болоход 1-1 харьцаагаар тэнцлээ.

Тоглолтын нэгдүгээр үе залуу тоглогчдын үзүүлбэр байлаа. Германы Жамал Мусиала, Испанийн Педри, Гави зэрэг тоглогчид дэлхий дахинд өөрсдийгөө хөл бөмбөгийн шинэ үе гэдгээ харуулав.

Испани илүү бөмбөг эзэмшсэн ч гоол оруулсан нь Герман байв. Гэвч гоолын эзэн Антонио Рудигер отон тоглолтод орж гоолыг тооцоогүй.

Тоглолтын хоёрдугаар үе эхний үетэй ижил эхэлсэн тул Испани эхний солилцоог хийв. Жигүүрийн довтлогч Ферран Торресыг суулгаж Альваро Моратаг оруулж ирсэн сэлгээ үр дүнгээ өгсөн. 62 дэх минутад Жорди Альбагийн зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтаар Мората тооны харьцааг нээв.

Харин 83 дахь минутад Германы сэлгээ үр дүнгээ өгч Жамал Мусиалагийн дамжуулалтаар “Werder Bremen” клубийн довтлогч Никлас Фулкруг гоолдлоо.

Ийнхүү хоёр баг 1-1 харьцаагаар тэнцсэнээр Испани хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдлээ. Харин Герман сүүлийн тоглолтод итгэлээ тээн хэсэгтээ амьд үлдлээ.

E хэсгийн өмнөх тоглолтуудын үр дүн:

Exit mobile version