Дэлхий
Хятад эдийн засгийн чухал хурлаа хойшлуулаа
Хятадын дарга Ши Жиньпин, Улс төрийн товчооны гишүүд болон засгийн газрын ахлах албан тушаалтнууд энэ долоо хоногт Эдийн засгийн хаалттай хурал хийх байсан ч үүнийгээ хойшлуулжээ. Энэ хурлаар хямралд орсон Хятад улсын ирэх оны эдийн засгийн төлөвийг тодорхойлох учиртай байсан. Гэвч Covid-19-ийн зарим хязгаарлалтыг цуцалсны дараа халдварын тоо нэмэгдэх болсонтой холбоотойгоор уг хурлаа хойшлуулсан аж. Жил бүр тогтмол гурван өдөр үргэлжилдэг уг хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Гэвч өчигдрийн /2022.12.13/ байдлаар Бээжингийн эмнэлэгт Covid-19-өөр өвдсөн 50 өвчтөн л байна. Мөн тэдний дийлэнх нь хөнгөн шинж тэмдэгтэй байна.
Шинжилгээ авах цэгийн тоог бууруулснаар шинэ тохиолдлын албан ёсны тоо буурсан ч эмнэлгүүдийн гадаа урт дараалал үүсчээ. Мөн гадуур явахдаа ашигладаг маршрутын “QR” кодыг хэрэглэхээ больсон. Мэдээллийг нь өөр зүйлд ашиглаж магадгүй гэсний үндсэн дээр иргэд энэ програмд дургүй байжээ. Энэ мэт хязгаарлалтуудыг сулруулснаар үндсэндээ халдварын давалгаа эрчимжих хандлагатай болсон тул олон компани ажилчдаа гэрээсээ ажиллахыг дэмжих болов. Тухайлбал, цахим худалдааны акул “JD”, гоо сайхны “Sephora” зэрэг компани халдварын нөлөөг багасгахаар ажиллаж эхэлсэн.