Нийгэм
Хамба лам Д.НАЦАГДОРЖ: 12 сарын 22-ноос дараа жилийн өнгө ордог
“Бурханы айлдсан Дүйнхорийн ёс, одон зурхай болон хар зурхайн үүднээс ихэс дээдсийн айлдсан олон ном судрыг үзэж байхад 12 дугаар сарын 22, зургадугаар сарын 22-нд засал ном хийлгэх шаардлагатай юм билээ.
Арванхоёрдугаар сарын 22-ноос дараа жилийн өнгө ордог тул зарим хүмүүст нөлөөлөл асар өндөр байдаг. Тиймээс засал ном хийлгэвэл амь нас, эрүүл мэнд, эд агуурс, хийморь лүнда, нас буянд нөлөөлөх муу тотгор, саад бүхнээс урьдчилан сэргийлж, хамгаална. Тиймээс би 12 сарын 22-ноос хойш дараа жилийнхээ заслыг хийлгэдэг. Зарим хүмүүст номыг нь хэлж өгөөд засуулдаг.
Мэдээж сар шинээ дөнгөж гаруут шинийн 15-ны өдрүүдэд засал номоо хийлгэх нь сайн. Хэрэв тэр өдрүүдэд амжихгүй бол дараа нь хийлгэсэн ч болно. Яагаад энэ 15 хоногт амжиж засал номоо хийлгэх гэдгийн учир нь шинийн 1-15-ныг дуустал бурхадын агуу их номын олон сайхан дүйцсэн өдрүүд таарч байдаг юм. Тиймээс эдгээр дүйцсэн өдрүүдэд хүмүүс хувьдаа ном уншуулах нь өөрт болоод бусдад хийсэн буян нь арвиждаг номтой учир ном мэддэг хүмүүс шамдаад байгаа юм.
Ер нь дээдийн номыг уншуулсанаараа бид буян хурааж, сайн үйл хийж байгаагаас гадна муу нисванисаа нимгэлж байгаа юм. Дээдийн номыг уншуулсан төдийд олон тус эрдмийг эдэлнэ.
Эх сурвалж: Манба дацан хийдийн тэргүүн хамба лам Д.Нацагдорж
Бусдад туслахуй анагаах ухааны МАНБА ДАЦАН ХИЙД