Дэлхий

Турк АНУ-аас цөмийн реакторууд худалдан авах яриа хэлэлцээр хийж байна

Нийтэлсэн

Турк улс АНУ-аас цөмийн реакторууд худалдан авах яриа хэлэлцээр хийж байгааг АНУ-ын Төрийн Департамент мэдээллээ. Эхний ээлжид “SMR” буюу 35 ширхэг жижиг загварын реактор худалдаж авах боломжтойг тодотгосон байна.

Турк улсын хувьд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа орлуулахаар цөмийн эрчим хүчийг сонирхож байна. 2050 он гэхэд цөмийн эрчим хүчнээс 20 гигаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зорилт тавиад байгаа юм.

Турк улс нүүрсээр ажилладаг 68 нүүрсний цахилгаан станцтай бөгөөд өнгөрсөн онд дотоодын эрчим хүчний хэрэгцээнийхээ гуравны нэгийг хангасныг тус улсын Эрчим хүчний яам мэдээлж байв. Мөн тус улс 2053 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тэглэх зорилт дэвшүүлээд байгаа аж.

Exit mobile version