Дэлхий

Сергей Шойгу: Казахстанд өнгөт хувьсгал гарахаас бид урьдчилан сэргийлж чадсан

Нийтэлсэн

Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин батлан хамгаалах яамныхаа жилийн эцсийн тайланг сонсож, зэвсэгт хүчний удирдлагуудын өргөтгөсөн хуралд оролцсон юм.

Энэ үеэр тус улсын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хөрш Казахстанд өнгөт хувьсгал гарахаас урьдчилан сэргийлж чадсан тухай мэдээлжээ.

“Энэ онд Батлан Хамгаалах Яам олон чухал асуудлыг шийдвэрлэж чадсан. Тухайлбал оны эхэнд бид Хамтын Батлан Хамгаалах Гэрээний Байгууллагын орнуудын хамт Казахстаны нөхцөл байдлыг тогтворжуулах ажиллагааг зохион байгууллаа. Тус улсад өнгөт хувьсгал гарах гэж байсныг бид таслан зогсоосон юм” гэж тэр хэлсэн байна.

2022 оны нэгдүгээр сард Казахстанд түлш шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд бухимдлаа илэрхийлж байв. Энэ нь сүүлдээ засгийн газрын эсрэг тэмцэл болж өргөжсөн юм. Тухайн үед Казахстаны ерөнхийлөгч Касым-Жокарт Токаев хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудаас бүрддэг Хамтын Батлан Хамгаалах Гэрээний Байгууллагаас тусламж хүсэж байв.

Эх сурвалж: ТАСС

Exit mobile version