CRI Монгол радио

Хятад улсын халдвартай тэмцэж буй өөрчлөлийн тухай

Нийтэлсэн

Хятадын засгийн газар саяхан халдвар хамгаалалтын дэглэмээ оновчтой болгож, эрсдэлт нутгийг шинжлэх ухаанчаар хуваарилах, тусгаарлалтын арга хэлбэрээ оновчтой болгох, ахмад настнуудын вакцинжуулалтыг түргэтгэх зэрэг 10 талт арга хэмжээ авч ажиллаж байна. Бээжин, Шанхай зэрэг томоохон томоохон хотуудаас дотоодын хуурай бүс хүртэл, муж дамнасан аялал үндсэндээ сэргэж, Хятадын нийгмийн амьдрал, үйлдвэрлэл хэвийн горимд шилжиж байна.

Хятад улс сүүлийн гурван жилийн хугацаанд халдвартай үр дүнтэй тэмцсэний үр дүнд оновчтой, зохицуулалт хийх боломж, нөхцөлийг олж авсан. Хятад улс бол цар тахлын эсрэг хамгийн түрүүнд тэмцсэн орнуудын нэг болохын хувьд одоогийн байдлаар хүн амын 90 гаруй хувийг вакцинд хамруулж, дархлааны харьцангуй хатуу хамгаалалтыг бий болгоод байна. Үүний зэрэгцээ Хятад улс вирусийн эсрэг тасралтгүй тэмцэж, асар их туршлага хуримтлуулж, эмийн судалгаа, эмнэлгийн болон материалын баталгааг хангах чадавх нэмэгдэж, Хятадын ард түмний халдварын эсрэг хандах хандлага улам өөрчлөгдсөөр байна. Хятад улс халдвартай тэмцэх бодлогыг оновчтой болгох, зохицуулалт хийх чухал цаг үеийг эхлүүлсэн нь энэ юм.

Хятад улсын халдвартай тэмцэх бодлого нь шинэ шатанд орж, дасан зохицох үеийг туулах нь дамжиггүй. Хятадын засгийн газар нийт хүн ам, ялангуяа өндөр настны дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг уриалж, зарим хотуудад оношилгоо, эмчилгээний шаталсан тогтолцоог боловсронгуй болгохыг түргэтгэхийг шаардаж, эмийн хангамж, эмнэлгийн нөөцийн бэлтгэлийг эрчимжүүлэхийг онцолжээ. Энэ нь мөн Хятад улс халдвартай тэмцэх анхны санаа зорилтыг харуулж байгаа бөгөөд нь тэр нь даруй ард түмнээ дээдлэх, амь насыг дээдлэхэд оршино.

Халдвартай тэмцэж эхэлснээс хойш ХКН, Хятадын засгийн газар ард түмний амь насны аюулгүй байдал болон эрүүл мэндийг эн тэргүүнд тавих ёстой гэж тодорхой дурдсан байдаг. ДЭМБ-аас 13-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, дэлхий даяар Ковид-19 халдварын нийт 645 сая батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 6 сая 630 мянга гаруй хүн нас баржээ. 12-р сарын 14-ний өдөр нийтэлсэн Хятадын албаны тоо баримтаас үзвэл, эх газарт нийт 360 мянга орчим батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 5235 хүн нас барсан байна.

Хятад улс халдварын бодлогоо өөрчилснөөр 2023 онд Хятадын эдийн засаг сэргэж, дэлхийн эдийн засагт илүү их түлхэц өгнө гэж дотоод гадаадын байгууллагууд таамаглаж байна.

Exit mobile version