CRI Монгол радио

Үндэсний түүх судлалын нийгэмлэгт баяр хүргэв

Нийтэлсэн

БНХАУ-ын Үндэсний түүх судлалын нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын захидал илгээж, судалгааны нийгэмлэгийн бүх нөхөд, улсын үндэсний түүх судлалын судлаачдад халуун баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлжээ.

8-ны өглөө шинэ Хятад улсын түүхийн судалгааны хөгжлийг дэмжих, БНХАУ-ын Үндэсний түүх судлалын нийгэмлэг байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ Бээжинд боллоо.

1992 оны 12-р сард байгуулагдсан БНХАУ-ын Үндэсний түүх судлалын нийгэмлэг нь үндэсний эрдэм шинжилгээний байгууллага юм. Тус нийгэмлэг нь үндэсний түүх судлалын судлаачид, эрдэмтэн мэргэжилтэн, түүхийн судалгааны идэвхитэй зүтгэлтнүүдийг нэгтгэн удирдаж, үндэсний түүхийн судалгаа, сурталчилгаа, боловсролын үйлсийг хамтдаа дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг.

Exit mobile version