CRI Монгол радио

ХКН-ын 20-р их хурлын үзэл санааг бүх талаар суралцан хэрэгжүүлэхийг онцлов

Нийтэлсэн

10-р сарын 25-ны үдээс хойш ХКН-ын 20-р сонгуулийн төв хорооны Улс төрийн товчоо ХКН-ын 20-р их хурлын үзэл санааг суралцан туушлуулах анхны хамт нийтийн суралцаан зохион байгуулав. ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин уг суралцааныг даргалах үе онцлохдоо, ХКН-ын 20-р их хурал нь улс төр, онол, практикийн талаар чухал үр бүтээлүүд олж, шинэ эриний шинэ аян дахь нам болон улс орны ажил үйлсийн хөгжилд чиг бодлого, стратегийн байршуулалт боловсруулж, ХКН ард түмнээ эв нэгтэй удирдан орчин үеийн социалист орныг бүх талаар байгуулж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг бүх талаар ахиулах улс төрийн тунхаг болон үйл ажиллагааны хөтөлбөр болсон байна. Бүх талаар суралцан ойлгон эзэмшиж, хэрэгжүүлэх явдал дээр бүх намаараа хичээн зүтгэж, ХКН-ын 20-р их хурлаас дэвшүүлсэн зорилтод үүргийг хэлбэрэлтгүй бодитоор хэрэгжүүлж, орчин үеийн социалист орныг бүх талаар байгуулахын шинэ ялалтыг тэмцэн олохоор хичээн зүтгэх ёстой гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: ХКН-ын 20-р их хурлын үзэл санааг суралцаж ухуулан туушлуулах бол өнөө болон хойшдын хэсэг хугацаан дахь бүх нам, нийт Хятадын улс төрийн тэргүүн чухал үүрэг болно. ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо 20-р их хурлын үзэл санааг суралцаж ухуулан туушлуулахыг түрүүлэн сайтар биелүүлж, өргөн олон түмэн уг үзэл санааг гүнзгий ойлгон эзэмшихийг ахиулах ёстой гэжээ.

Exit mobile version