CRI Монгол радио
Пэн Лиюань Аюттаяа үндэсний урлагийн музейтэй танилцав
18-ны өглөө Тайландын Ерөнхий сайдын гэргий Нарафорн Чан Очагийн урилгаар Хятад улсын тэргүүн хатагтай Пэн Лиюань АПЕК-ын удирдагчдын 29 дахь албан бус уулзалтын зарим төлөөлөгчид болон тэдний гэр бүлийн хүмүүсийн хамт Аюттаяа үндэсний урлагийн музейтэй танилцав.
Пэн Лиюань Тайландын уламжлалт гар урлалын үзэсгэлэнтэй танилцаж, урчуудын гайхалтай ур авьяасыг бахдан, мөн сургуулиа орхисон хүүхдүүдийн гар урлалын сургуульд суралцаж бүтээсэн бүтээлийг худалдан авч Тайландын ядуурлыг бууруулах төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Музейтэй танилцах явцдаа Пэн Лиюань уулзалтад оролцсон удирдагчдын гэр бүлийн хүмүүстэй халуун дотно яриа өрнүүлж, тэдний хамт зураг дарууллаа.