CGTN мэдээ
Эрүүл мэндийн кампанит ажлын талаар чухал заавар өгчээ

“Эх оронч эрүүл мэндийн хөдөлгөөн” эхэлсний 70 жилийн ойг тохиолдуулан Хятад улсын дарга Ши Жиньпин чухал заавар өгчээ. Тэрээр“Өнгөрсөн 70 жилийн хугацаанд ХКН-ын удирдлага дор Эх оронч эрүүл мэндийн хөдөлгөөн ард түмний эрүүл мэндээр тулгуур болгож, урьдчилан сэргийлэх ажлыг нэн тэргүүнд тавин, хот, хөдөөгийн хүрээлэн буй орчны өнгө төрхийг өөрчлөх, томоохон халдварт өвчний эсрэг үр дүнтэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Эх оронч эрүүл мэндийн өмнө фронтын нөхдүүд анхдагч эрхэм зорилгоо ямагт тууштай баримталж, сайн сайхан уламжлалаа өвлөн хөгжүүлж, ажлын утга учрыг баяжуулан, ажлын арга барилаа шинэчлэн, үндэсний эрүүл энхийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд шинэ хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ,“Одоогийн байдлаар Хятадын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил шинэ нөхцөл байдал, үүрэг даалгавартай тулгарч байна. Иймээс эх оронч эрүүл мэндийн кампанит ажлыг илүү зорилтот түвшинд хийж, эх оронч эрүүл мэндийн хөдөлгөөний ажлын зохион байгуулалт, олон нийтийг дайчлах давуу талыг бүрэн гүйцэтгэж, олон нийтийг эрүүл мэндийн мэдлэгт идэвхтэй суралцах, хувийн ариун цэврийг сахих сайн дадалтай болгож, хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг үр дүнтэй хамгаалах хэрэгтэй” гэжээ.
Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян ч заавар өгч, өнгөрсөн 70 жилийн хугацаанд эх оронч эрүүл мэндийн хөдөлгөөн, олон нийтийг эрүүл мэнд байлгах ажилд үр дүнтэй үйл ажиллагаа явуулж, ард түмний эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн онцолжээ.
